21.1.09

Бурхнаас ярилцлага авч гэнээ...../ уншиж байсан юм /

Нэг удаа би бурханаас ярилцлага авч байна гэж зүүдэллээ.

- Чи надаас ярилцлага авахыг хүсч байна уу ? Гэж Бурхан асуулаа.

- Хэрэв танд зав байгаа бол...

Бурхан инээмсэглээд,
- Миний цаг хугацаа дуусашгүй асуу даа гэлээ

- Хүний чухам юуг гайхдаг вэ ?

Тэд хүүхэд наснаас салахыг хүсч том болохыг хүсдэг ч эргээд хүүхэд болохыг хүсдэг.

- Тэд мөнгө олохын тулд эрүүл мэндээ орхидог дараа нь эрүүл мэндээ аврахын тулд мөнгө зарцуулдаг.
тэд одоогийн байгаагаа мартаж ирээдүйн тухай их боддогч өнөөдөр ч ирээдүйд ч тэр амьдрал нь яг адил
Тэд хэзээ үхэхгүй юм шиг амьдардагч хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг үхэцгээдэг.

-Та ямар сургаалыг хүмүүст хандаж хэлмээр байна ?

- Бусдад хүчээр хайрлуулах боломжгүй юм тиймээс чиний хийж чадах зүйл бол бусдад хайр үзүүлэх явдал юм.
Хайртай хүнээ гомдооход хэдхэн хором л хангалттай. харин тэднийг буцаан эргүүлэхэд удаан хугацаа шаардагдана.
Чамд хайртай гэдгээ байнга хэлддэггүй ч чамд хайртай хүмүүс байдгыг байнга сана.
Хоёр хүн нэг зүйлийг харж болох ч тэд хоёулаа ижил биш учир нь өөр өөр өнцгөөс хардаг.
Нэг нэгнээ уучлах нь хангалттай биш юм. Чи өөрийгөө яаж уучилсан шигээ найзыгаа ч гэсэн тэгэж уучил.

Би цаг гаргасанд "баярлалаа" гэж хэлээд

- Өөрийн хүүхдүүдэд өөр хэлэх зүйл байна уу.

Бурхан инээмсэглэн

БИ ТА НАРЫН ТӨЛӨӨ БАЙДАГ ЮМ ШҮҮ ҮРГЭЛЖ....!!!! гэлээ.

Хайртыгаа хайрлах 50 дүрэм


1. Эхлээд өөрийгөө хайрла
2. Өдөр бүрийг дотноор тэврэлдэн угт
3. Өглөөний цайгаа хамт уу
4. “Би чамдаа хайртай” гэж алхам тутамдаа хэл
5. Дандаа урам хайрлаж бай
6. Ялгаатай буйдаа талархаж, түүнийгээ тэмдэглэ
7. Өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдар
8. Хариу хүлээгээгүй хайрын захиа бич
9. Хамтдаа үр суулгаж, цэцэг дэлгэртэл нь ургуул
10. Долоо хоногийн нэг өдөр болзоонд яв
11. Шалтгаангүйгээр цэцэг илгээ
12. Бие биенхээ гэр бүл найз нөхдийг хайрлан хүндэл
13. “Би чамд хайртай” гэж бичээд гэртээ бүх газар хад
14. Сарнайн сайхныг зогсоод үнэрлэ
15. Санамсаргүйгээр үнс
16. Жаргах нарны гайхамшгийг хамтдаа хар
17. Чин сэтгэлээсээ уучлал гуй
18. Өршөөж чаддаг бай
19. Танилцсан өдрөө сэргээн дурсаж бай
20. Гарыг нь атга
21. Нүд рүү нь хараад “Би чамд хайртай” гэж хэл
22. Түүнийг уйлахад нь аргадаж тэвэр
23. Түүнийг ойлгодгоо илэрхийл
24. Жинхэнэ хайр, амжилтын төлөө хундага өргө
25. Сэтгэлийг нь хөдөлгөх ямар нэг юм сэд
26. Түүнд чамайг төөрч будилсан үед замыг чинь зааж өгөхийг зөвшөөр
27. Онигоо ярихад нь инээ
28. Дотоод гоо сайхныг нь үнэл
29. Өөрөөсөө энэ өдөр түүний төлөө юу бүтээв гэж асуу
30. Гайхамшигтай мөрөөдлийг нь дэмж
31. Олноос нуулгүй түүнд хайртайгаа харуул
32. Хайрын иллэг хий
33. Онцгой мөчид хамтдаа баярлаж, тэмдэглэл хөтөл
34. Бие биеийнхээ айдсыг үргээ
35. Далайн эргээр хөл нүцгэн алхацгаа
36. Чамтай гэрлэхийг нь дахин асуу
37. Тийм гэж хэлж бай
38. Бие биеэ хэзээд хүндэл
39. Хайрынхаа хамгийн хүчтэй дэмжигч нь бай
40. Авахыг хүссэн хайрыг нь өг
41. Өөрийнхөө авахыг хүссэн хайраар ч хайрла
42. Ажил төрлийг нь сонирхдогоо харуул
43. Төсөл дээр хамтдаа ажил
44. Хөнжлөөрөө хэрэм босго
45. Сарны гэрэлд дүүжин савлуур дээр улам дээшээ савла
46. Бороотой өдөр гэртээ зугаалга зохио
47. Орондоо галзуу ууртайгаар бүү зүглэ
48. Хайртынхаа сайн сайхны төлөө эхэлж залбир
49. “Сайхан амраарай” гээд үнс
50. Хоёр давхар давхралдсан мэт тэврэлдэж унт

Хайр дурлалаа мөнхийн гал шиг үргэлж асаалттай байлгахын тулд...


Илэн далангүй байдал
Хайр дурлалд хаа нэгтэйгээс үл ойлголцол заавал үүсдэг. Энэ үед чи өөрийгөө хуурч, таагүй байдлаа бусадтай тэр тусмаа найз охинтойгоо хуваалцахаас айдаг. Яагаад гэвэл бүх зүйлийг хэлчих юм бол сайхан байдлыг баллачихна гэж бодсон хэрэг. Чамайг хичээх тусам яагаад байдал улам дордоод байна гэж үү. Энэ бол зүгээр л чи өөрийнхөөрөө биш өөгүй хүний дүр эсгэж байгаагаас болдог. Түүний нүдэнд үргэлж арилгасан сонгино шиг харагдах гээд бүр сүүлдээ ядрах нь бий. Тайван бус байдал, сэтгэл зовоож байгаа зүйлээ илэн далангүй чөлөөтэй ярьсан үед та хоёрын харьцаа улам дотносож, тэр чамайг өмнөхөөс илүү ойлгож хайрлана шүү дээ.

Нөхцөл байдлыг үнэлэх чадвар

Түүнтэй үргэлж хамт байхад сайхан байлаа ч зайлшгүй чухал ач холбогдолтой нөхцөлд байдлыг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Орой зугаалъя гэж гуйх үед маргааш нь чи чухал шалгалттай байгаа бол зоригтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Хэрэв тэр чамд хайртай л юм бол ойлгоно. Түр зуурын явдлаас болж сургуулиа, олж авах мэдлэг чадвараа орхих юм бол тэнэг хэрэг. Хожим та хоёр тийм алхам хийсэндээ бие биендээ баярлах болно.

Имижээ өөрчил
Найзад чинь пүүз , жийнс өмссөн байх нь илүү таалагддаг байлаа ч хааяа нэг сонгодог загвараар хувцаслаж байгаарай. Тэр үргэлж уянгын дуу сонсох гээд байдаг бол альтарнатив, аранби гээд хөнгөн стилийг сонсохыг санал болго. Энэ бол хатуурхал биш. Харин нэгэн хэвийн уйтгартай байвал тэр жинхэнэ хатуурхал юм.

Үзэл бодлоо солилц

Ярилцах сэдвээ ч байнга өөрчилж байх хэрэгтэй. Нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцож байгаарай. Энэ явцад харилцан мэдээлэл авч улам хөгждөг. Хааяа яруу найраг нэг нэгэндээ уншиж өгч, хамгийн сонгодог дөрвөн мөртүүдийг зориуд цээжил. Эсвэл хоорондоо хоёр талтай асуулт тавьж хариулахыг хичээ. Жишээ нь: Кино үзэх нь дээр үү, ном унших нь илүү юү, намуухан бороотой үдэш халхавч барих уу, нэвчиртэл норох сайхан уу, хар, цагаан гэдэг ойлголтыг юутай зүйрлэж болох вэ гэхчилэн… Ингэвэл та хоёр өмнө нь мэддэггүй байсан бие биенийхээ үзэл бодол, зан чанарыг илүү мэдрэх юм.

Зугаалга
Амьдардаг дүүрэг, хотынхоо очиж болох хамгийн сайхан газруудын нэрсийн жагсаалтыг гарга. Та хоёрын хамгийн анх үнсэлцсэн газар, маш романтик байсан үеүдээ дурсаж болох тэр газруудаа жагсаалтанд оруул. Одоо дахин хайрын болзоонд яарах цаг болжээ. Анхны болзоонд урьж байсан шигээ түүн лүү утасдаж очих газар цагаа товлоорой. Цааш нь бүх зүйл аяндаа өрнөнө. Анхны уулзалт, анхны үнсэлт гээд…

Гэнэтийн бэлэг

Бэлэг өгөхөд заавал төрсөн өдрийг нь хүлээх хэрэггүй. Бэлэг өөрө гэнэтийн сюрприз байвал маш сонирхолтой. Өөрийнхөө хамгийн эвлэгхэн дуулдаг дуунуудаа CD-нд бичүүлээд цомог болгон өгч болно. Хэрэв тэр ном унших дуртай бол түүнийг нь өг. Уншиж дуусаад шууд л чам руу утасдаж баярлалаа гэж хэлэхээр тийм “сак” ном бэлэглэ. Гэхдээ хуудасных нь хаа нэгтээ чин сэтгэлийн үгээ бичихээ мартав аа.

Хайртай гэдэг нандин үгээ хадгал
Би чамд хайртай гэдэг үгийг үргэлж хэлээд байвал үнэ цэнээ алдана. Сэтгэл чинь үнэхээр хөдлөөд байвал хамтдаа хайрын тухай дуу сонс. Хайртай гэдэг үгийг хэлэхээ түр азнаад, түүнийг нүднээс чинь хайрын оч бадарч байгааг мэдэртэл нь хүлээ. “Чамтайгаа хамт байхад би хамгийн аз жаргалтай, Чиний тухай бодол надад бүтэн өдөржин эрч хүч өгдөг, Би ямар их азаар чамтайгаа учирав аа” гэх мэтээр сэтгэлийн үгээ хэлээрэй.

Баяр хөөрөөр дүүрэн байх 24 зөвлөлгөө



Ask for what you want. Хүсч байгаа бүхэндээ хариулт хай
Be who you say you are. Өөртөө юу хэлж байна, тийм л бай
Care about others.
Бусдад анхаарал тавь.
Dare to live your dreams. Мөрөөдлөөрөө амьдрах зоригтой бай
Ease through the day. Өдрийн турш өөрийгөө тайван байлга
Find the best fit. Хамгийн шилдэг шийдлийг хай
Give to another. Бусдад өг
Hug a friend. Найзыгаа тэвэр
Inspire someone to greatness. Хэн нэгнийг агуу байдал руу хөтөлж, урамшуул
Jump over a boundary. Саад бэрхшээл ирэхэд үсрээд л гарчих
Kick a bad habit. Нэг муу зуршлаа өшиглөж хая
Leap across a fear. Айдсаа даван туул
Mention something uplifting. Юун дээр сайжирч, дэвшиж байгаа, түүнийгээ сана
Never say never. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл
Open your mind and heart. Зүрх сэтгэл, оюун ухаанаа нээлттэй байлга
Pursue your innermost passions. Бүр дотроо байгаа хүсэл эрмэлзлээ ил гарга
Quit complaining. Гомдоллохоо бүүр боль
Restore your smile. Инээмсэглээрэй
Set your sights high. Хараагаа илүү өндөрт зоо/томсго
Trust yourself. Өөртөө итгэ
Use all the day. Өдрийг бүхэлд нь ашигла
Value everything. Бүх зүйлийг үнэтэйд тооц
Wait until it feels right. Зөв гэж оюун ухаандаа хүлээн зөвшөөртлөө хүлээ
Xpress yourself. Өөрийгөө илэрхийл
Yank weeds from your mental garden. Оюун ухааныхаа талбайгаас хогийн ургамлыг
тастаж хая
Zoom into the now. Яг одоо гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл

11.12.08

Мэдээж шинэ жил...


За охид, залуучуудаа шинэ жил болох гэж байна, ширээнийхээ бүтээлгийг ч солих гээд байх шиг байна. За тэгээд орос ах нар шиг уудаг ганц сайхан баяруудын нэг юм энэ баяр. Энэ жилийн өвөл их хүйтэн байгаа гэсэн шүү, болгоомжтой ууж гэр гэртээ харихаа бодоорой доо. Нас залуу хийж ажил их, уух архи ч бас их хүлээж байгаа болхоор хамжааргатай байгаарай.

За тэгээл бүх л эмэгтэйчүүдийн адил би ч гэсэн даашинз өмсөнөө. Харин энэ жил би их гоё ганганийг сонгосонгүй. Жил болгон л нэг гял цял юм худалдаж аваад дахиж өмсөх эрхгүйгээр үүрд хадгалагдан үлддэг нь жаахан тиймхэн юмаа. тэгээд миний платийг найз болон нөхөр маань шууд голсон. Нэг нь унтлагны хувцас шиг гэлээ, нөгөөх нь гэрийн халат шиг гэлээ, бүр нөгөөх нь солонгос плаж юмуу гэсэн гэнэ. Уг нь би эдэлгээ чанарыг нь бодож ноолуураар захиалж хйилгэж байгаа юмсан. Бүсгүйчүүд минь хараад нэг хэлээд өгөөч, үнэхээр муухай унтлагны хувцас шиг байгаан боловуу...үнэхээр би муухай плаж өмсөх гээд байгаан боловуу, энэ загварыг би сонгохдоо дараа нь ажил дээрээ, хавар намарын сэрүүнд хар свитерэн дээр өмсөхөд гоё харагдах байх гэж бодсийн. Харин манай шинэ жил нээх тийм гял цал газар болохгүй, цөөхүүлээ болохоор даруухан газар болох юм гэсэн. Бас найз нөхөдүүд шинэ жилээ салхинд гарч тэмдэглэхүү гэж хүртэл яриад байгаа болхоор л......за тэгээд энэ тухай надад үнэнийг хэлээд өгөөч...

Бясалгалын тухай сурвалжлага

Сүүлийн үед хүмүүс сайн, муу энерги, сэтгэлийн хүч, гэгээрэл, бясалгал гэж нэлээд ярих болжээ. Ер нь бясалгал гэж юу вэ, бясалгаснаар юунд хүрч болох вэ, энерги гэж юуг хэлээд байна, бурхан шашны зан үйл юм уу, шинжлэх ухааны талаас нь юу гэж үздэг юм бол гээд олон олон асуултад тань дараах ярилцлага хариулт өгөх болно. Ингээд ШУТИС-ийн багш, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лхагваатай ярилцсанаа хүргэе.
-Лхагваа багш аа, бясалгал гэдгийг та маш энгийнээр тайлбарлаад өгөөч?
-Бясалгалын мөн чанар гэвэл ердөө л оюун санаагаа ариусгах явдал юм. Хүн бясалгал хийснээр оюун санаагаа ариусган цэвэрлэж л байгаа хэрэг. Бидний бие 70 триллион эсээс бүтдэг. Тэр 70 триллион амьд биетийг удирдах хөтөлбөрийг бид бясалгалаар өөрчлөн хөгжүүлж болдог гэсэн үг юм. Ийм учраас бясалгал гэдэг нь сүнсээ төдийгүй физик биеийг хөгжүүлэх хэлэхийн аргагүй асар их ач холбогдолтой дадал юм л даа.Чи түрүүн хэллээ, сүүлийн үед хүмүүс бясалгал энерги гэж их ярих болжээ гэж. Дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь үүнтэй л холбоотой. Хувь хүн өөрөө өөртөө, өөрийнхөө төлөө хийж байгаа оюуны их хөрөнгө оруулалт юм шүү дээ, бясалгана гэдэг чинь.
-Тэгвэл энерги гэж юу юм бол. Хүмүүс сайн, муу энерги гээд л ярих болж?
-Миний ойлгож томъёолж байгаагаар бол оюун санаа гэдэг чинь л энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хүчний түвшинг дээшлүүлнэ, хөгжүүлнэ гэсэн хоёр санаа үүдэн гарч байгаа биз.Тэгэхээр хүний хөгжил гэдэг бол ердөө л энергийн хөгжил. Энергийг мэдээллийн үр дагавар, үйлдлийн үр дүн гэж ойлгож болно. Миний энэ хэлээд байгаа мэдээлэл, үйлдэл гэдэг маань бие, хэл, сэтгэлийн шалтгаантай. Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хорлосон бол тэр хүн ял сонсож,шийтгүүлнээ дээ. Харин хэл амаараа , сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон бол тэр хүн ямар ч ял шийтгэлгүй яваад байдаг. Тийм биз дээ. Бүр юу ч болоогүй юм шиг аз жаргалтай, өнгөтэй өөдтэй юм шиг л.
“Хүний сэтгэлийн хүч гэдэг маш их болохоор диваажингийн орныг бҮтээж, эрлэг тамын орныг Ч эвдэж Чадна”
гэж их багш Чинхай сургадаг Эрүүгийн хуулиар бүхнийг зохицуулах аргагүй биз дээ. Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа төрөлд ч бүхнийг зохицуулдаг. Үүнийгээ хүн өөрөө мэдчихвэл хялбархаан удирдчихнаа даа. Харамсалтай нь хүн гэдэг амьтан өөрийгөө энергийн биет гэдгээ мэдэхгүй удирдлагагүй зөнд нь орхичихсонд л хамаг учир байгаа юм. Энерги хямрахын хэрээр хувь хүн төдийгүй улс оронд ч зовлон гамшиг нүүрлэнэ. Материаллаг зүйлд тархи нь овоолоостой, материаллаг зүйлээр сэтгэл нь чихээстэй хаанахын хэн ч бай энергийн хямралтан юм. Энэ нь гай түйтгэрийн үүдийг нээдэг түлхүүр нь болоод байдаг. Энерги хямарч, бохирдож доройтохыг бузартах гэдэг. Бас ад хорлол ч гэдэг. Сөрөг энергийн бөөгнөрөл нь эргээд улс орны төдийгүй дэлхийн энергийг ч хямрааж хорлох аюултай. Харамсалтай нь хүн энерги нь бузартсанаа мэддэггүй. Ийм хүнийг ад шүглэсэн хүн гэдэг.
-Одоо л энерги гэдгийг ойлголоо. Муу энергитэй хүн айлд ороод гарах тэр ч байтугай зөрөөд өнгөрөхөд хүртэл хар мөртэй байдаг гэж хүн хэлж байхыг сонсч байсан юм байна. Бузартах ад шүглэх гээд ярьсан чинь бурхан шашин ч юм шиг санагдаад явчихлаа?
-Бурхан диваажин гээд ярихаар хүмүүс шашин ярилаа гэж ойлгох юм. Тийм биш ээ. Бурхан диваажин гэдэг нь дээд ухамсрын нэг л түвшин юм. Үүнд хүн бид дуртай үедээ хүрэх боломжтой гэж Чинхай багш хэдэн жилийн өмнө НҮБ-ын индэр дээрээс уншсан лекцэндээ хэлж байсан. Арьяабалын бясалгалын мөн чанар бол чухамдаа энэ юм. Ад шүглэсэн хүнийг ном уншлагаар засчих арга мөхөс. Гагцхүү бясалгал л аварна. Үйлдэл ямар байна, үр дагавар мөн тийм байна. Ийм болохоор энергийн хууль шиг хатуу, бас байг яг онож үйлчилдэг хууль өөр хаана ч байхгүй. Яг л бууны сум шиг тусна. Үүнийг сонсохоор зарим хүн эвгүйцэх байх. Тэгвэл та өөрийгөө сөрөг, хар талдаа энергитэй хүн байна гэж ойлгох хэрэгтэй. Харин үүнийг сонсоод нэг л аятай сэтгэгдэл төрж байвал та аядуу сайн энергитэй юм гэж ойлгож болно.
-Яагаад. Уучлаарай, та бид хоёрын ярилцлагыг уншаад хүн хүн өөрийнхөөрөө л хүлээж авна шүү дээ. Заавал итгэж үнэмших албагүй ш дээ?
-Тийм ээ. Нэг юмыг хоёр өөрөөр хүлээж авахыг одоогийнхоор үзэл бодол гэдэг. Энэ нь эеэргүү сөргүү энерги гэсэн үг. Үзэл бодлоо уралдуулж өөрөөр хэлбэл эерэг сөрөг энерги харшилдсанаас зарим тохиолдолд улс орныг хохироох нь ч бий. “Сайн санааны үзүүрт шар тос”, “Санаа муу бол заяа муу” гэж үг байдаг даа. Дорно дахины энергийн хууль ийм юм. Түрүү үеийн Дорнын улс үндэстнүүд алт мөнгөнд шунаж, газар ухаж сэндийлэхээс үхтэлээ айж эмээдэг, нүгэл гэж цээрлэдэг байсан нь энергийн хуулийг мэдэрсэн их холын ухаан байсан байгаа юм.
-Бясалгал маань дотроо олон янз байх шиг байна, тийм үү?
-Олон янз. Гэхдээ олон бясалгалын мөн чанар эцсийн үр дүнд ямар түвшинд очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бүрийн аргаар бясалгаж болно л доо. Аль нь ч гэсэн сэтгэлийг ариусгах, оюуныг хөгжүүлэх зэргээр тодорхой шатанд хүнийг өөд татах нь зайлшгүй. Гагцхүү аль шатанд хүртэл хөгжүүлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хүрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.
-Та багшийнхаа тухай яриач. Ер нь яагаад энэ бясалгал гэдэг юманд ингэтлээ автах болов?
-Анх бясалгалд суух болсон шалтгаан гэвэл тэр үед миний амьдралд маш хүнд уй гашуудал тохиолдсон үе байлаа. Гавьяат эмч Хатанбаатар түүний гэргий хоёр намайг “уруу татсан” гэх үү дээ. Энэтхэгээс багш ирж хоёр удаа бясалгал хийсний сүүлийнхэд нь би суусан юм. Тухайн үед бясалгалын талаар ямар ч ойлголт байгаагүй л дээ. Зүгээр, намайг гэсэн тэр хүмүүсийн сэтгэлийг бодоод л очсон хэрэг. Миний багш Чинхай бол хүн төрөлхтний түүхэнд гэгээрсэн олон хүн төрсний дотроос аугаа их нь юм.
-Яагаад аугаа их нь гэж. Урьд нь хэдэн зуун жилийн түүхэнд аугаа гэгээнтэн байгаагүй гэж үү?
-Аугаа гэдгийг ямар хэмжүүрээр хэмжиж байна гэвэл гэгээнтнүүд бүгд гэгээрсэн номлолоо ямар нэгэн хэмжээгээр дэлгэрүүлж байсан боловчиг дэлхийн дайдад хүрсэн нь үгүй юм. Тийм бололцоо ч түрүү үеийнхэд байсангүй. Одоогоор мэдэгдэж буй төгс гэгээрэлд хүрсэн амьд сэрүүн байгаа ганц хүн бол Чинхай багш. Төгс гэгээрлийн наана олон төрлийн гэгээрэл бий. Аргаасаа шалтгаалан олон түвшинд гэгээрсэн амьд бурхан гэгээнтэн ч байна.
-Төгс гэгээрнэ гэхээр яахав.?
-Төгс гэгээрнэ гэдэг бол чанадын чанад гэгээрэлд хүрсэн амьд бурхан гэсэн үг. Бурхан багшийн гэгээрсэн гэгээрлийн тэр чинадад хүрсэн хүн бол Чинхай багш юм. А.Эйнштейний онолын үүднээс ярья л даа. Энэ онолоор бол бид хөгжлийн өндөр түвшинд хүрснээр материйг гэрэлд хувиргах, буцаад гэрлийг материд хувиргах бололцоотой болдог. Чухам энэ энергийн хуулийг Чинхай багш бие дээрээ хэрэгжүүлсэн хүн. Бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор, гурван хэмжээст ертөнцөд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цаг дээр бид сэтгэж бодож, аж төрж байна гэсэн үг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хүн өөрөө ч энэ гурван цагийн бүтээгдэхүүн. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжүүлсэн гэхээр энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн үг. Сансрын олон хэмжээс рүү нэвтрээд гарахаар ертөнцийн вакумд орж байгаа юм. Тэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг маань нэг дор байдаг. Бүх юм нэг дор учраас бүгдийг харж сонсч, мэдэрч болно. Ийм аугаа юм руу орж байгаа юм. Тийм хэмжээнд хүрч чадсан хүн л тийм аугаад хүрч чадна биз дээ. Тэр вакумд нягтрал нь 10-ын 95 зэрэгтэй байдаг. Гэтэл атомын нягтрал 10-ын 14 зэрэгтэй гэдэг биз дээ. Тийм орчинд хүртлээ эгэл жирийн хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол гайхамшиг гэхээс яахав.
-Тэгвэл ийм нэг асуулт гарч ирж байна л даа. Сансрын хэмжээс рүү нэвтрээд гарчихсан, бүх цаг үеийн юмыг хараад мэдээд байдаг амьд бурхан юм бол аливаа зовлон бэрхшээл, аюул гамшгийг урьдчилан харж мэдэж, түүнээс урьдчилан сэргийлж болдоггүй юм уу?
-Бүхнийг харж мэдэрч л байгаа. Гэхдээ үйлийн үрд оролцож болохгүй шүү дээ. Гагцхүү хүн өөрийгөө бясалгалаар л аварна. Чинхай багш ингэж номлодог юм. Хүн бүхэн гэгээрч болноо. Яагаад гэвэл хүн бүхэн бурханы мөн чанартай. Тиймээс та нар бурханы чанараа нээгээч. Та нар эрдэнээ нуучихаад түлхүүрийг нь олохгүй суугаад байна. Би та нарт түлхүүрээ олох хамгийн хялбар аргыг заагаад өгье. Товчхондоо Чинхай багшийн онол номлол энэ.
-Хүн бүхэн гэгээрч болно гэлээ. Хүн бүхэн бясалгаж болно л доо. Жишээ нь гэхэд би бясалгалыг маш их сонирхож байгаа. Харин хүн бүхэн гэгээрнэ гэхээр нэг л...?
-Тийм ээ, хүн бүхэн гэгээрч болно. Хүн өөрийгөө дотроос нь хөгжүүлж, мөн чанараа нээж олохыг л гэгээрэл гэдэг. Их, бага аль ч түвшний гэгээрлийн дүнд хүн өөрийгөө шинээр нээж, өөрөө эергүү энерги буюу энэрэл хайрын нэгэн үүсгүүр болно.
-Бясалгал хийхээр заавал цагаан хоол идэх ёстой юу?
-Манай бясалгал бол хоёр шаттай. Нэгдүгээрт дөхөм бясалгал. Энэ нь Чинхай багшийн шавь болоод өдөр бүр 30 минут бясалгаад сард 10 хоног цагаан хоол иднэ. Тодорхой сахилаас боломжоороо мөрдөх дэгтэй. Хоёрдугаарт авшиг авах. Энэ нь сахил хүртэнэ гэсэн үг л дээ. Ийм тохиолдолд таван сахил хатуу мөрдөнө. Худал хэлэх, хулгай хийх, амьтны амь таслах, оюун санаа хордуулах архи тамхи хэрэглэх, садар самуун явах гэсэн таван нүглийг хатуу цээрлэнэ. Өдөрт доод тал нь 2,5 цаг бясалгал хийх дэгтэй.
-Авшиг авчихвал хэцүү юм байна даа. Наад зах нь ялаа шумуул алах хүртэл амьтны амь тасалсан болоод явчихна биз?
-Нэгэнт зүглээд очсон хүн барагтай бол буцдаггүй түргэхэн шиг авшиг авах юмсан гэсэн сэтгэлтэй болчихдог юм даа.
-Манайд сүүлийн үед бясалгал нэлээд дэлгэрч байна л даа. Авшиг авсан олон хүн байдаг болов уу?
-Миний тооцоогоор дөхөм бясалгалаар хичээллэгсэд 14000 гаруй, авшиг авсан олон зуун хүн бий.

-Танай бясалгал ямар төлбөртэй вэ?

-Төлбөр байхгүй ээ. Нэгэнт буяны юм учраас үнэ төлбөртэй байж таарахгүй биз дээ.

-Бясалгалд ер нь хэдий насныхан их хамрагдаж байх юм?

-Ихэвчлэн залуучууд. Ер нь 70 гаруй хувь нь залуучууд шүү. Өөрийгөө нээе, хөгжүүлье гэсэн авьяас билэгтэй залуучууд олноороо хамрагдаж байгаа нь үнэхээр баярлууштай.

-Энэ чинь харин олзуурхууштай мэдээ байна даа. Архи, тамхи, худлаа хэлэх хулгай хийхийг цээрлэж, зугаа цэнгээнээс хол байж өөрийгөө нээе гэж залуучууд маань зориглож байгаа нь сайхан сонсогдож байна шүү.

-Тийм ээ. Үүний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бүрдэж байгаа юм. Наанадаж таван нүглийг бие хэл сэтгэлээрээ насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдүйн эзэд маань ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Энэ бол ямар ч төр засгийн бодлого хууль журмаар зохицуулах аргагүй хирнээ дээд ухамсрын нөлөөгөөр нийтийг хамран дэлгэрч байгаа ирээдүйд чиглэсэн үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм даа.
-Түрүүн таны ярианд цухас дурдагдсан даа, би яриаг чинь тасалж зүрхлээгүй юм. Хойд урд нас, сүнс гээд л энэ талаар та арай дэлгэрэнгүй яриач?
-Хүний амьдрал гэдэг хоёр хэсгээс бүтдэг юм байна л даа. Энэ насны хойд нас буюу сүнсний гэж. Хүн бол энерги гэсэн шүү дээ. Тэгэхээр энерги устаж үгүй болдоггүй. Харин нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжинэ.Энергийн цөм буюу хамгийн гол хэсгийг сүнс гэдэг. Тэгэхээр хүмүүний үүсэл сүнс гээч энергитэй холбоотой байх нь. Энэ нас дуусахад энерги хэлбэрээ өөрчилнө. Энэхүү шилжилтийн хэлбэр нь хүн энэ насандаа хураасан энергийн хүчээр шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл энергийн хууль үйлчилж байна.Сайн энерги хураасан бол өндөр дээд түвшний энергийн давтамжинд очно. Үүнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин гэдэг нь бидний дээр оршиж байгаа хүмүүний хүрч болох таван их ертөнц юм. Эхнийх нь асурын ертөнц бөгөөд энэ нь 120 гаруй дэд ертөнцөөс бүтдэг. Өөрөөр хэлбэл 120 гаруй энергийн долгионы түвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал өөрийгөө хөгжүүлсэн бол хоёрдугаар ертөнцөд хүрнэ гэх мэт. Харин сөрөг хар энерги их хураасан бол бохир энергийн өчүүхэн долгионы хэлбэлзэлд татагдаж унах нь. Үүнийг там гэдэг. Энерги хэзээ ч устаж үгүй болохгүй гэж дээр хэлсэн дээ. Тэгэхээр олон зуун мянган жил сүнсний амьдралаар амьдрах нь ч бий.
-Ямар ч гэсэн бясалгалын ач тусын талаар их ярих болж. Бясалгал хийдэг хүн хэзээ ч хорт хавдраар өвддөггүй гэдэг ч юм уу. Ер нь бясалгалын энэ насанд яг бодитоор хүрэх үр дүн нь юу юм бэ?
-Бясалгалын явцад хүнд урьдаас хэлж таах аргагүй олон үйл явц аяндаа өрнөж, эмх замбараагүй байдалд орж, тэндээсээ аяндаа эрэмблэгдэх зэргээр санаснаас хавьгүй өөр үр дүн гардаг. Энэ нь бясалгалын арга болон бясалгагч бүрт адилгүй учир нэг тийм үр дүнд хүрнэ гээд урьдаас төсөөлчихвөл тэрнээсээ хэтрэхгүй хайрцаглагдчихдаг. Гэхдээ зөвхөн дээд бясалгалаар л дээд үр дүнд хүрнэ. Дээд бясалгал нь бэлгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Их багш Чинхай ингэж хэлсэн байдаг.”Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Хүний сэтгэлийн хүч гэдэг маш их болохоор диваажингийн орныг бүтээж, эрлэг тамын орныг эвдэж ч чадна. Аливаа бүхэн цөм энэхүү сэтгэлд л байгаа юм” гэж.

-Өвчнийг анагаадаг гэдэг нь хэр ортой юм бол?

-Атлантидын болон түүнээс өмнөх үеийн хүмүүст байсан гуравдагч нүд буюу билгийн мэлмий дотоглож ширгэхдээ толгойны оройгоос доош босоо чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтгий эсүүдтэй бөгөөд эдгээр эс нь нүдний торлогийн адил харах чадвартай учраас үүнийг нь бясалгаж хөгжүүлснээр хүний гэрэл мэдрэх чадварыг хөгжүүлэх нэг боломж бий болохыг судлаачид тогтоосон. Энэ булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал үүсэхээс сэргийлж, цусны даралт унах, зүрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийдэг хүмүүсийн цусанд энэ булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдэгийг бас тогтоосон. Харин сэтгэцийн өвчтэй хүнд энэ дааврын хэмжээ багасдаг. Мелатонины хэмжээ ихсэхэд хүн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах эм хүртэл гаргаж авсан байдаг шүү дээ.

Хамгийн сүүлд танаас нэг зүйл асууя. Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг нэлээд татсан зүйл бол Буриадын хамбын шарил байна. 75 жилийн дараа булшнаас гаргаж ирэхэд бие нь амьд хүнийх шиг бүр бүлээнээрээ байсан гээд л. Тэр их сонин шүү, гэгээрсэн хүн байсан уу?

-75 жилийн дараа гаргаж ирэхэд унтаж байгаа хүн шиг л үхлийн шинж тэмдэг огт байгаагүй нь самадид орсон хэрэг. Ийм жишээ олныг хэлж болно шүү дээ. Энэ нь бясалгалын маш том үр дүн юм. Бурханы ухамсарт автан оршиж байгаа дүр гэсэн үг. Ухамсраараа өөрийгөө захирахын дээд жишээ юм даа. Ийм байдалд хүн мянга мянган жилээр ч амьдарч болохыг эртний мэргэд, гэгээнтнүүд олж олон зууны турш хэрэгжүүлсний нэг жишээ нь энэ юм.

3.12.08

Дахин ирсэн нь...

Сайн байцгаанауу блогспотчуудаа! Хадагтай http://golden-flower.blogspot.com -оо даган ирлээ. Нэгэн цагт бас хадагтай http://360.yahoo.com/altkap -г даган 360-д нэгдэн түүний коммент бичдэг ганц үнэнч "фэн" нь байлаа. Үнэхээр бид хоёроос өөр бие биендээ коммент бичих хэн ч олдоогүй учир би ч гэсэн тэр 360-г орхин гараад удаж байна. За тэгээд Би их олон талын сонирхол ихтэй, тогтвор сууршил муутай, юм юманд хуруу, хошуу дүрсэн, үзэх харах дур хүсэл асар их, түүгээр ч зогсохгүй хэрүүл тэмцэлийг хэр хэмжээнд нь хэг ёгоор илэрхийлдэг, өөрийн үзэл бодолд асар үнэнч нэгэн болой. За олон талын сонирхол ихтэй гэдэг нь жишээлбэл блог бүхий сайт болгонд Элияа гэх хаяг заавал буй, тогтвор сууршил муу гэдэг нь заримдаа тэр болгон хаягаа санадаггүй мартчихдаг / жишээлбэл блогспотод миний санаж байгаагаар 2 жилийн өмнө нэгдсэн боловч бичсэн бичлэгээ утсгаад ор сураггүй алга болж болж өнөөдөр дахин эргэж ирсэн /, юм юманд хошуу хуруу дүрэх гэдэг нь хамаа намаагүй сэдвээр маргалдаж байгаад заримдаа гацаанд орж эцэс төгсгөлгүй эрэлд морддог зуршилтай, хэрүүл тэмцлийг хэр хэмжээнд нь хэг ёгоор илэрхийлдэг гэдэг нь хэрэлдээдддд ч байгаа юм шиг, хэлэлцээдддд ч байгаа юм шиг соммент үлдээдэг гээд за тэгээд миний муу тал дуусахгүйээ. Харин сайн талыг дурдахаа жаахан азная, өнөөдөр биш ч дараагийн удаа таны сайн найз болохдоо энэ тухай уртаас урт яриа хөрвүүлэмз. За тэгээд шинэхэн биш ч саяхан ирсэн найз намайгаа урмын үгээр угтан авцгаагаарай. Чангаар тэврэлдэн найзлая!

Авдар саванд...

Элияагийн тухай

My photo
Улаанбаатар, Халх Монгол, Mongolia
Би нулимсанд дургүй амьдрал