21.1.09

Бурхнаас ярилцлага авч гэнээ...../ уншиж байсан юм /

Нэг удаа би бурханаас ярилцлага авч байна гэж зүүдэллээ.

- Чи надаас ярилцлага авахыг хүсч байна уу ? Гэж Бурхан асуулаа.

- Хэрэв танд зав байгаа бол...

Бурхан инээмсэглээд,
- Миний цаг хугацаа дуусашгүй асуу даа гэлээ

- Хүний чухам юуг гайхдаг вэ ?

Тэд хүүхэд наснаас салахыг хүсч том болохыг хүсдэг ч эргээд хүүхэд болохыг хүсдэг.

- Тэд мөнгө олохын тулд эрүүл мэндээ орхидог дараа нь эрүүл мэндээ аврахын тулд мөнгө зарцуулдаг.
тэд одоогийн байгаагаа мартаж ирээдүйн тухай их боддогч өнөөдөр ч ирээдүйд ч тэр амьдрал нь яг адил
Тэд хэзээ үхэхгүй юм шиг амьдардагч хэзээ ч амьдарч байгаагүй юм шиг үхэцгээдэг.

-Та ямар сургаалыг хүмүүст хандаж хэлмээр байна ?

- Бусдад хүчээр хайрлуулах боломжгүй юм тиймээс чиний хийж чадах зүйл бол бусдад хайр үзүүлэх явдал юм.
Хайртай хүнээ гомдооход хэдхэн хором л хангалттай. харин тэднийг буцаан эргүүлэхэд удаан хугацаа шаардагдана.
Чамд хайртай гэдгээ байнга хэлддэггүй ч чамд хайртай хүмүүс байдгыг байнга сана.
Хоёр хүн нэг зүйлийг харж болох ч тэд хоёулаа ижил биш учир нь өөр өөр өнцгөөс хардаг.
Нэг нэгнээ уучлах нь хангалттай биш юм. Чи өөрийгөө яаж уучилсан шигээ найзыгаа ч гэсэн тэгэж уучил.

Би цаг гаргасанд "баярлалаа" гэж хэлээд

- Өөрийн хүүхдүүдэд өөр хэлэх зүйл байна уу.

Бурхан инээмсэглэн

БИ ТА НАРЫН ТӨЛӨӨ БАЙДАГ ЮМ ШҮҮ ҮРГЭЛЖ....!!!! гэлээ.

Хайртыгаа хайрлах 50 дүрэм


1. Эхлээд өөрийгөө хайрла
2. Өдөр бүрийг дотноор тэврэлдэн угт
3. Өглөөний цайгаа хамт уу
4. “Би чамдаа хайртай” гэж алхам тутамдаа хэл
5. Дандаа урам хайрлаж бай
6. Ялгаатай буйдаа талархаж, түүнийгээ тэмдэглэ
7. Өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдар
8. Хариу хүлээгээгүй хайрын захиа бич
9. Хамтдаа үр суулгаж, цэцэг дэлгэртэл нь ургуул
10. Долоо хоногийн нэг өдөр болзоонд яв
11. Шалтгаангүйгээр цэцэг илгээ
12. Бие биенхээ гэр бүл найз нөхдийг хайрлан хүндэл
13. “Би чамд хайртай” гэж бичээд гэртээ бүх газар хад
14. Сарнайн сайхныг зогсоод үнэрлэ
15. Санамсаргүйгээр үнс
16. Жаргах нарны гайхамшгийг хамтдаа хар
17. Чин сэтгэлээсээ уучлал гуй
18. Өршөөж чаддаг бай
19. Танилцсан өдрөө сэргээн дурсаж бай
20. Гарыг нь атга
21. Нүд рүү нь хараад “Би чамд хайртай” гэж хэл
22. Түүнийг уйлахад нь аргадаж тэвэр
23. Түүнийг ойлгодгоо илэрхийл
24. Жинхэнэ хайр, амжилтын төлөө хундага өргө
25. Сэтгэлийг нь хөдөлгөх ямар нэг юм сэд
26. Түүнд чамайг төөрч будилсан үед замыг чинь зааж өгөхийг зөвшөөр
27. Онигоо ярихад нь инээ
28. Дотоод гоо сайхныг нь үнэл
29. Өөрөөсөө энэ өдөр түүний төлөө юу бүтээв гэж асуу
30. Гайхамшигтай мөрөөдлийг нь дэмж
31. Олноос нуулгүй түүнд хайртайгаа харуул
32. Хайрын иллэг хий
33. Онцгой мөчид хамтдаа баярлаж, тэмдэглэл хөтөл
34. Бие биеийнхээ айдсыг үргээ
35. Далайн эргээр хөл нүцгэн алхацгаа
36. Чамтай гэрлэхийг нь дахин асуу
37. Тийм гэж хэлж бай
38. Бие биеэ хэзээд хүндэл
39. Хайрынхаа хамгийн хүчтэй дэмжигч нь бай
40. Авахыг хүссэн хайрыг нь өг
41. Өөрийнхөө авахыг хүссэн хайраар ч хайрла
42. Ажил төрлийг нь сонирхдогоо харуул
43. Төсөл дээр хамтдаа ажил
44. Хөнжлөөрөө хэрэм босго
45. Сарны гэрэлд дүүжин савлуур дээр улам дээшээ савла
46. Бороотой өдөр гэртээ зугаалга зохио
47. Орондоо галзуу ууртайгаар бүү зүглэ
48. Хайртынхаа сайн сайхны төлөө эхэлж залбир
49. “Сайхан амраарай” гээд үнс
50. Хоёр давхар давхралдсан мэт тэврэлдэж унт

Хайр дурлалаа мөнхийн гал шиг үргэлж асаалттай байлгахын тулд...


Илэн далангүй байдал
Хайр дурлалд хаа нэгтэйгээс үл ойлголцол заавал үүсдэг. Энэ үед чи өөрийгөө хуурч, таагүй байдлаа бусадтай тэр тусмаа найз охинтойгоо хуваалцахаас айдаг. Яагаад гэвэл бүх зүйлийг хэлчих юм бол сайхан байдлыг баллачихна гэж бодсон хэрэг. Чамайг хичээх тусам яагаад байдал улам дордоод байна гэж үү. Энэ бол зүгээр л чи өөрийнхөөрөө биш өөгүй хүний дүр эсгэж байгаагаас болдог. Түүний нүдэнд үргэлж арилгасан сонгино шиг харагдах гээд бүр сүүлдээ ядрах нь бий. Тайван бус байдал, сэтгэл зовоож байгаа зүйлээ илэн далангүй чөлөөтэй ярьсан үед та хоёрын харьцаа улам дотносож, тэр чамайг өмнөхөөс илүү ойлгож хайрлана шүү дээ.

Нөхцөл байдлыг үнэлэх чадвар

Түүнтэй үргэлж хамт байхад сайхан байлаа ч зайлшгүй чухал ач холбогдолтой нөхцөлд байдлыг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Орой зугаалъя гэж гуйх үед маргааш нь чи чухал шалгалттай байгаа бол зоригтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Хэрэв тэр чамд хайртай л юм бол ойлгоно. Түр зуурын явдлаас болж сургуулиа, олж авах мэдлэг чадвараа орхих юм бол тэнэг хэрэг. Хожим та хоёр тийм алхам хийсэндээ бие биендээ баярлах болно.

Имижээ өөрчил
Найзад чинь пүүз , жийнс өмссөн байх нь илүү таалагддаг байлаа ч хааяа нэг сонгодог загвараар хувцаслаж байгаарай. Тэр үргэлж уянгын дуу сонсох гээд байдаг бол альтарнатив, аранби гээд хөнгөн стилийг сонсохыг санал болго. Энэ бол хатуурхал биш. Харин нэгэн хэвийн уйтгартай байвал тэр жинхэнэ хатуурхал юм.

Үзэл бодлоо солилц

Ярилцах сэдвээ ч байнга өөрчилж байх хэрэгтэй. Нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцож байгаарай. Энэ явцад харилцан мэдээлэл авч улам хөгждөг. Хааяа яруу найраг нэг нэгэндээ уншиж өгч, хамгийн сонгодог дөрвөн мөртүүдийг зориуд цээжил. Эсвэл хоорондоо хоёр талтай асуулт тавьж хариулахыг хичээ. Жишээ нь: Кино үзэх нь дээр үү, ном унших нь илүү юү, намуухан бороотой үдэш халхавч барих уу, нэвчиртэл норох сайхан уу, хар, цагаан гэдэг ойлголтыг юутай зүйрлэж болох вэ гэхчилэн… Ингэвэл та хоёр өмнө нь мэддэггүй байсан бие биенийхээ үзэл бодол, зан чанарыг илүү мэдрэх юм.

Зугаалга
Амьдардаг дүүрэг, хотынхоо очиж болох хамгийн сайхан газруудын нэрсийн жагсаалтыг гарга. Та хоёрын хамгийн анх үнсэлцсэн газар, маш романтик байсан үеүдээ дурсаж болох тэр газруудаа жагсаалтанд оруул. Одоо дахин хайрын болзоонд яарах цаг болжээ. Анхны болзоонд урьж байсан шигээ түүн лүү утасдаж очих газар цагаа товлоорой. Цааш нь бүх зүйл аяндаа өрнөнө. Анхны уулзалт, анхны үнсэлт гээд…

Гэнэтийн бэлэг

Бэлэг өгөхөд заавал төрсөн өдрийг нь хүлээх хэрэггүй. Бэлэг өөрө гэнэтийн сюрприз байвал маш сонирхолтой. Өөрийнхөө хамгийн эвлэгхэн дуулдаг дуунуудаа CD-нд бичүүлээд цомог болгон өгч болно. Хэрэв тэр ном унших дуртай бол түүнийг нь өг. Уншиж дуусаад шууд л чам руу утасдаж баярлалаа гэж хэлэхээр тийм “сак” ном бэлэглэ. Гэхдээ хуудасных нь хаа нэгтээ чин сэтгэлийн үгээ бичихээ мартав аа.

Хайртай гэдэг нандин үгээ хадгал
Би чамд хайртай гэдэг үгийг үргэлж хэлээд байвал үнэ цэнээ алдана. Сэтгэл чинь үнэхээр хөдлөөд байвал хамтдаа хайрын тухай дуу сонс. Хайртай гэдэг үгийг хэлэхээ түр азнаад, түүнийг нүднээс чинь хайрын оч бадарч байгааг мэдэртэл нь хүлээ. “Чамтайгаа хамт байхад би хамгийн аз жаргалтай, Чиний тухай бодол надад бүтэн өдөржин эрч хүч өгдөг, Би ямар их азаар чамтайгаа учирав аа” гэх мэтээр сэтгэлийн үгээ хэлээрэй.

Баяр хөөрөөр дүүрэн байх 24 зөвлөлгөө



Ask for what you want. Хүсч байгаа бүхэндээ хариулт хай
Be who you say you are. Өөртөө юу хэлж байна, тийм л бай
Care about others.
Бусдад анхаарал тавь.
Dare to live your dreams. Мөрөөдлөөрөө амьдрах зоригтой бай
Ease through the day. Өдрийн турш өөрийгөө тайван байлга
Find the best fit. Хамгийн шилдэг шийдлийг хай
Give to another. Бусдад өг
Hug a friend. Найзыгаа тэвэр
Inspire someone to greatness. Хэн нэгнийг агуу байдал руу хөтөлж, урамшуул
Jump over a boundary. Саад бэрхшээл ирэхэд үсрээд л гарчих
Kick a bad habit. Нэг муу зуршлаа өшиглөж хая
Leap across a fear. Айдсаа даван туул
Mention something uplifting. Юун дээр сайжирч, дэвшиж байгаа, түүнийгээ сана
Never say never. Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл
Open your mind and heart. Зүрх сэтгэл, оюун ухаанаа нээлттэй байлга
Pursue your innermost passions. Бүр дотроо байгаа хүсэл эрмэлзлээ ил гарга
Quit complaining. Гомдоллохоо бүүр боль
Restore your smile. Инээмсэглээрэй
Set your sights high. Хараагаа илүү өндөрт зоо/томсго
Trust yourself. Өөртөө итгэ
Use all the day. Өдрийг бүхэлд нь ашигла
Value everything. Бүх зүйлийг үнэтэйд тооц
Wait until it feels right. Зөв гэж оюун ухаандаа хүлээн зөвшөөртлөө хүлээ
Xpress yourself. Өөрийгөө илэрхийл
Yank weeds from your mental garden. Оюун ухааныхаа талбайгаас хогийн ургамлыг
тастаж хая
Zoom into the now. Яг одоо гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл

Авдар саванд...

Элияагийн тухай

My photo
Улаанбаатар, Халх Монгол, Mongolia
Би нулимсанд дургүй амьдрал