21.1.09

Хайр дурлалаа мөнхийн гал шиг үргэлж асаалттай байлгахын тулд...


Илэн далангүй байдал
Хайр дурлалд хаа нэгтэйгээс үл ойлголцол заавал үүсдэг. Энэ үед чи өөрийгөө хуурч, таагүй байдлаа бусадтай тэр тусмаа найз охинтойгоо хуваалцахаас айдаг. Яагаад гэвэл бүх зүйлийг хэлчих юм бол сайхан байдлыг баллачихна гэж бодсон хэрэг. Чамайг хичээх тусам яагаад байдал улам дордоод байна гэж үү. Энэ бол зүгээр л чи өөрийнхөөрөө биш өөгүй хүний дүр эсгэж байгаагаас болдог. Түүний нүдэнд үргэлж арилгасан сонгино шиг харагдах гээд бүр сүүлдээ ядрах нь бий. Тайван бус байдал, сэтгэл зовоож байгаа зүйлээ илэн далангүй чөлөөтэй ярьсан үед та хоёрын харьцаа улам дотносож, тэр чамайг өмнөхөөс илүү ойлгож хайрлана шүү дээ.

Нөхцөл байдлыг үнэлэх чадвар

Түүнтэй үргэлж хамт байхад сайхан байлаа ч зайлшгүй чухал ач холбогдолтой нөхцөлд байдлыг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Орой зугаалъя гэж гуйх үед маргааш нь чи чухал шалгалттай байгаа бол зоригтойгоор татгалзаж сурах хэрэгтэй. Хэрэв тэр чамд хайртай л юм бол ойлгоно. Түр зуурын явдлаас болж сургуулиа, олж авах мэдлэг чадвараа орхих юм бол тэнэг хэрэг. Хожим та хоёр тийм алхам хийсэндээ бие биендээ баярлах болно.

Имижээ өөрчил
Найзад чинь пүүз , жийнс өмссөн байх нь илүү таалагддаг байлаа ч хааяа нэг сонгодог загвараар хувцаслаж байгаарай. Тэр үргэлж уянгын дуу сонсох гээд байдаг бол альтарнатив, аранби гээд хөнгөн стилийг сонсохыг санал болго. Энэ бол хатуурхал биш. Харин нэгэн хэвийн уйтгартай байвал тэр жинхэнэ хатуурхал юм.

Үзэл бодлоо солилц

Ярилцах сэдвээ ч байнга өөрчилж байх хэрэгтэй. Нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүх сэдвээр чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцож байгаарай. Энэ явцад харилцан мэдээлэл авч улам хөгждөг. Хааяа яруу найраг нэг нэгэндээ уншиж өгч, хамгийн сонгодог дөрвөн мөртүүдийг зориуд цээжил. Эсвэл хоорондоо хоёр талтай асуулт тавьж хариулахыг хичээ. Жишээ нь: Кино үзэх нь дээр үү, ном унших нь илүү юү, намуухан бороотой үдэш халхавч барих уу, нэвчиртэл норох сайхан уу, хар, цагаан гэдэг ойлголтыг юутай зүйрлэж болох вэ гэхчилэн… Ингэвэл та хоёр өмнө нь мэддэггүй байсан бие биенийхээ үзэл бодол, зан чанарыг илүү мэдрэх юм.

Зугаалга
Амьдардаг дүүрэг, хотынхоо очиж болох хамгийн сайхан газруудын нэрсийн жагсаалтыг гарга. Та хоёрын хамгийн анх үнсэлцсэн газар, маш романтик байсан үеүдээ дурсаж болох тэр газруудаа жагсаалтанд оруул. Одоо дахин хайрын болзоонд яарах цаг болжээ. Анхны болзоонд урьж байсан шигээ түүн лүү утасдаж очих газар цагаа товлоорой. Цааш нь бүх зүйл аяндаа өрнөнө. Анхны уулзалт, анхны үнсэлт гээд…

Гэнэтийн бэлэг

Бэлэг өгөхөд заавал төрсөн өдрийг нь хүлээх хэрэггүй. Бэлэг өөрө гэнэтийн сюрприз байвал маш сонирхолтой. Өөрийнхөө хамгийн эвлэгхэн дуулдаг дуунуудаа CD-нд бичүүлээд цомог болгон өгч болно. Хэрэв тэр ном унших дуртай бол түүнийг нь өг. Уншиж дуусаад шууд л чам руу утасдаж баярлалаа гэж хэлэхээр тийм “сак” ном бэлэглэ. Гэхдээ хуудасных нь хаа нэгтээ чин сэтгэлийн үгээ бичихээ мартав аа.

Хайртай гэдэг нандин үгээ хадгал
Би чамд хайртай гэдэг үгийг үргэлж хэлээд байвал үнэ цэнээ алдана. Сэтгэл чинь үнэхээр хөдлөөд байвал хамтдаа хайрын тухай дуу сонс. Хайртай гэдэг үгийг хэлэхээ түр азнаад, түүнийг нүднээс чинь хайрын оч бадарч байгааг мэдэртэл нь хүлээ. “Чамтайгаа хамт байхад би хамгийн аз жаргалтай, Чиний тухай бодол надад бүтэн өдөржин эрч хүч өгдөг, Би ямар их азаар чамтайгаа учирав аа” гэх мэтээр сэтгэлийн үгээ хэлээрэй.

No comments:


Авдар саванд...

Элияагийн тухай

My photo
Улаанбаатар, Халх Монгол, Mongolia
Би нулимсанд дургүй амьдрал